Jury

Арван хоёрдугаар бүлэг. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 12.5 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;

2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 314 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 272, давж заалдах шат 37, хяналтын шат 5.

Бүгд
314
Анхан шат
272
Давж заалдах шат
37
Хяналтын шат
5

Сүүлийн шийдвэрүүд

  1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/21
  2. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-26Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/25
  3. 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-05-13Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/1321
  4. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-08Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ЦШТ/117
  5. 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-05-05Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/1293

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.