Jury

Хорьдугаар бүлэг. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 20.18 дугаар зүйл. Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

/Энэ зүйлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.