Jury

Хорин гуравдугаар бүлэг. Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 1,109 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 965, давж заалдах шат 130, хяналтын шат 14.

Бүгд
1,109
Анхан шат
965
Давж заалдах шат
130
Хяналтын шат
14

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-07-01Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/155
  2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-06-09Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/64
  3. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-06-05Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/152
  4. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-13Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/129
  5. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-12Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/94

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.