Jury

Арван есдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 19.17 дугаар зүйл. Улсын хилийн тэмдэг, хилийн шугам дээрх байгууламжийг устгах, гэмтээх, шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Монгол Улсын хилийн тэмдэг, тэдгээрийн холбоос, хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн, хил дамнасан байгууламжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан, гэмтээсэн, шилжүүлсэн; улсын хилийн усны гольдролыг өөрчилсөн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.