Jury

Арван долдугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 17.11 дүгээр зүйл. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 57 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 45, давж заалдах шат 12.

Бүгд
57
Анхан шат
45
Давж заалдах шат
12
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-06Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/149
  2. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-04-22Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/129
  3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-03-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/15
  4. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-03-12Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/73
  5. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-01-19Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/02

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.