Jury

Арван нэгдүгээр бүлэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 1,166 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 884, давж заалдах шат 250, хяналтын шат 32.

Бүгд
1,166
Анхан шат
884
Давж заалдах шат
250
Хяналтын шат
32

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2026-06-24Эрүүгийн хэрэг, хяналтын шат2026/ХШТ/76
  2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх2026-06-23Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/52
  3. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-28Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/109
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-26Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/671
  5. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх2026-05-22Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/49

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт15

  2. Хууль зүйн туслалцааны тухай хууль

    Заалт6.1.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.