Jury

Арван нэгдүгээр бүлэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 11.5 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 240 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 195, давж заалдах шат 39, хяналтын шат 6.

Бүгд
240
Анхан шат
195
Давж заалдах шат
39
Хяналтын шат
6

Сүүлийн шийдвэрүүд

  1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-29Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/29
  2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-22Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/268
  3. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-13Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/138
  4. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-05-01Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/239
  5. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-04-28Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/165

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.