Jury

Хорин долдугаар бүлэг. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 27.9 дүгээр зүйл. Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 19 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 5, давж заалдах шат 11, хяналтын шат 3.

Бүгд
19
Анхан шат
5
Давж заалдах шат
11
Хяналтын шат
3

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2026-04-22Эрүүгийн хэрэг, хяналтын шат2026/ХШТ/41
  2. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-12-12Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/44
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2025-08-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/1009
  4. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-06-13Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/69
  5. 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2025-05-19Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/1310

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.