Jury

Арван тавдугаар бүлэг. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ гэмт хэргийг:

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 2 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, давж заалдах шат 1.

Бүгд
2
Анхан шат
1
Давж заалдах шат
1
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2021-10-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/885
  2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2021-08-18Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/924

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт9.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.