Jury

Арван тавдугаар бүлэг. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 15.3 дугаар зүйл. Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

/Энэ зүйлийн гарчигт 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 5 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 2, хяналтын шат 1.

Бүгд
5
Анхан шат
2
Давж заалдах шат
2
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2025-06-04Эрүүгийн хэрэг, хяналтын шат2025/ХШТ/76
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2025-03-13Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/326
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2024-11-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/1212
  4. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2019-05-31Эрүүгийн хэрэг, анхан шат2019/ШЦТ/61
  5. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2018-05-17Эрүүгийн хэрэг, анхан шат82

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт9.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.