Jury

Арван зургадугаар бүлэг. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 8 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 6.

Бүгд
8
Анхан шат
2
Давж заалдах шат
6
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2026-06-04Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/732
  2. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2020-04-03Эрүүгийн хэрэг, анхан шат2020/ШЦТ/102
  3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2020-03-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат09
  4. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2019-07-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат35
  5. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2019-05-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат20

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.