Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 24.7 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:

3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 39 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 31, давж заалдах шат 7, хяналтын шат 1.

Бүгд
39
Анхан шат
31
Давж заалдах шат
7
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-04-08Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/84
  2. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-03-17Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/107
  3. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх2024-10-23Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/69
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх2024-10-23Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/69
  5. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2024-07-09Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/212

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт7.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.