Jury

Хорин нэгдүгээр бүлэг. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 21.14 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, эсхүл прокурор өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 14 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 5, давж заалдах шат 8, хяналтын шат 1.

Бүгд
14
Анхан шат
5
Давж заалдах шат
8
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-10-28Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/49
  2. Улсын дээд шүүх2025-05-28Эрүүгийн хэрэг, хяналтын шат2025/ХШТ/75
  3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-04-24Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/24
  4. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-02-17Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/54
  5. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-02-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/04

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.