Jury

Хорин зургадугаар бүлэг. Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 26.2 дугаар зүйл. Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Энэ хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан; программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг:
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.2.төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн системд; төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээнд; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 8 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 5, хяналтын шат 1.

Бүгд
8
Анхан шат
2
Давж заалдах шат
5
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-01-12Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/137
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2023-01-19Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2023/ДШМ/94
  3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2022-10-24Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/1590
  4. Улсын дээд шүүх2021-03-19Эрүүгийн хэрэг, хяналтын шат135
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2021-01-07Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/41

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.