Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 18 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц нь үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем, мэдээллийн сүлжээ болон нийтийн мэдээллийн сангаас бүрдэнэ.

18.2.Энэ хуульд заасан үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем нь нийтийн мэдээллийн системд хамаарна.

18.3.Үндсэн систем нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн төрийн мэдээлэл солилцооны систем байна.

18.4.Дэмжих систем нь үндсэн болон мэдээлэл хариуцагчийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан мэдээллийн систем байна.

18.5.Дэмжих системд дараах систем хамаарна:

18.5.1.танилт, нэвтрэлтийн систем;

18.5.2.нийтийн түлхүүрийн дэд бүтэц;

18.5.3.албан бичиг солилцооны дундын систем;

18.5.4.мэдээлэл солилцооны бүртгэлийн систем;

18.5.5.мэдэгдэл хүргэх систем;

18.5.6.төрийн үйлчилгээний нэгдсэн систем;

18.5.7.төлбөр тооцооны систем;

18.5.8.хуульд заасан бусад;

18.5.9.Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн бусад систем.

18.6.Мэдээлэл хариуцагчийн систем нь төрөөс баримтлах харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэл, мэдээллийн аюулгүй байдлын стандартад нийцсэн байна.

18.7.Мэдээлэл хариуцагч, хүн, хуулийн этгээд нь үндсэн болон дэмжих системд холбогдоход энэ хуулийн 18.11-д заасан болон бусад хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

18.8.Үндсэн системийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын шийдвэрээр үүсгэх бөгөөд тус системийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хяналт тавина.

18.9.Мэдээлэл хариуцагч хоорондоо болон мэдээлэл хариуцагчаас хүн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр мэдээлэл солилцохдоо үндсэн системийг ашиглана.

18.10.Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журмыг Засгийн газар батална.

18.11.Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

18.12.Үндсэн системийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулна.

18.13.Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 18.3-т заасан үндсэн системээр дамжуулан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй.

18.14.Энэ хуулийн 18.13-т заасан мэдээллийг мэдээлэл хариуцагч энэ хуулийн 18.3-т заасан үндсэн системээс татан авч бүрдүүлнэ.

18.15.Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд хүн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн болон өөрийн үйлчилгээг энэ хуулийн 18.11-д заасан нөхцөл, шаардлагыг хангаж, үндсэн системийн мэдээлэл солилцох сервис болон дэмжих системийг ашиглан үзүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.16.Энэ хуулийн 18.15-д заасан хуулийн этгээд үндсэн болон дэмжих систем ашиглан үйлчилгээ үзүүлэх бол цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулна.

18.17.Энэ хуулийн 18.16-д заасан гэрээний загвар, зардал тооцох аргачлал, гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.

18.18.Нийтийн мэдээллийн дэд бүтэц нь эрх бүхий байгууллагаас тогтоосон цагийн улсын эталоныг ашиглана.

18.19.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлсэн үйлчилгээний төсөвт төвлөрүүлсэн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг үндсэн болон дэмжих систем хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Банкны тухай хууль

    Заалт23.341.3

  3. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль

    Заалт610

  4. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр5

  5. Эрүүл мэндийн тухай хууль

    Заалт20.2.8

  6. Ашигт малтмалын тухай хууль

    Заалт17.1

Бүгдийг харах · 36Хураах
  1. Цөмийн энергийн тухай хууль

    Заалт18.10

  2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

    Заалт33.4.2

  3. Даатгалын тухай хууль

    Заалт19.2

  4. Жолоочийн даатгалын тухай хууль

    Заалт24.3

  5. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль

    Заалт19.2.4

  6. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль

    Заалт44.2

  7. Зээлийн мэдээллийн тухай хууль

    Заалт23.3

  8. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль

    Заалт31.1

  9. Хөрөнгө оруулалтын тухай хууль

    Заалт18.3

  10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль

    Заалт14.1.3

  11. Хууль тогтоомжийн тухай хууль

    Заалт20.10

  12. Захиргааны ерөнхий хууль

    Заалт66.2

  13. Ирээдүйн өв сангийн тухай хууль

    Заалт10.9

  14. Төсвийн тухай хууль

    Заалт35.4

  15. Цагдаагийн албаны тухай хууль

    Заалт58.6

  16. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль

    Заалт24.2.1

  17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

    Заалт162.6

  18. Прокурорын тухай хууль

    Заалт33.1

  19. Улсын бүртгэлийн ерөнхий хууль

    Заалт12.12

  20. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт20.2

  21. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт11.3

  22. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт10.4

  23. Цахим гарын үсгийн тухай хууль

    Заалт26.3

  24. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  25. Үндсэн систем, дэмжих системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  26. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль

    Заалт12.1

  27. Мэдээллийн технологийн программ хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  28. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.19.2.19.2.9

  29. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.19.2.19.2.9

  30. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.