1.1.Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь 2019-12-12-нд батлагдсан, 34 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2019-12-12
- Мөрдөж эхэлсэн
- 2020-07-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ
Агуулга
34 зүйлНэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Өргөн нэвтрүүлгийн баримтлах зарчим, үйлчилгээний төрөл
2 зүйлГуравдугаар бүлэг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх
11 зүйл- 7 дугаар зүйлӨргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журам
- 8 дугаар зүйлТусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага
- 9 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
- 10 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах
- 11 дүгээр зүйлХураамж
- 12 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацаа
- 13 дугаар зүйлТусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
- 14 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
- 15 дугаар зүйлТусгай зөвшөөрөл шилжүүлэх
- 16 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
- 17 дугаар зүйлТусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл
Дөрөвдүгээр бүлэг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой онцлог зохицуулалт
3 зүйлТавдугаар бүлэг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
6 зүйл- 21 дүгээр зүйлӨргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
- 22 дугаар зүйлРадио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
- 23 дугаар зүйлХөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага
- 24 дүгээр зүйлЗар сурталчилгаа
- 25 дугаар зүйлАрхив
- 26 дугаар зүйлОлон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
Зургадугаар бүлэг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйл
1 зүйлДолдугаар бүлэг Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж
2.1.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.
3.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Радио долгионы тухай хуулиар зохицуулна.
3.3.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбогдох харилцааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.
3.4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн түгээх зар сурталчилгаатай холбогдох энэ хуулийн 24 дүгээр зүйлд зааснаас бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.
3.5.Энэ хуулийн 3.1, 3.2, 3.3, 3.4-т зааснаас бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.