11.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох этгээдэд лавлагааг олгоно.
11.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг дараах хэлбэрээр олгоно:
11.2.1.цаасан, эсхүл цахим хэлбэрээр;
11.2.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбараар.
11.3.Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гаргасан хүсэлтээр олгох лавлагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.1 дэх хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./