/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2018-06-21-нд батлагдсан, 27 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2018-06-21
- Мөрдөж эхэлсэн
- 2018-11-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-17
- Албан ёсны нэр
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
27 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Улсын бүртгэлийн байгууллага, түүний чиг үүрэг
2 зүйлГуравдугаар бүлэг Хуулийн этгээдийн хувийн хэрэг
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх
7 зүйл- 12 дугаар зүйлУлсын бүртгэлд бүртгэх хугацаа
- 13 дугаар зүйлХуулийн этгээдийн нэр баталгаажуулах
- 14 дүгээр зүйлШинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах
- 15 дугаар зүйлӨргөдөл гаргах эрх бүхий этгээд
- 16 дугаар зүйлУлсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг
- 17 дугаар зүйлШинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгэх
- 18 дугаар зүйлБүртгэхээс татгалзах
Тавдугаар бүлэг Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх
3 зүйл- 19 дүгээр зүйлӨөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах
- 20 дугаар зүйлӨөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг
- 21 дүгээр зүйлӨөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх
Зургадугаар бүлэг Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх
1 зүйлДолдугаар бүлэг Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж
2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг намын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.