Jury

Гуравдугаар бүлэг. Хорооны бүрэлдэхүүн, ажлын алба

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 19 дүгээр зүйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

19.1.Энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан Хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.

19.2.Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан дараахь тохиолдолд энэ хуулийн 19.1-д заасан мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу бусдад мэдээлж болно:

19.2.1.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасны дагуу нууц мэдээгээр хангахыг зөвшөөрсөн;

19.2.2.Монголбанк хүсэлт гаргасан;

19.2.3.санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүсэлт гаргасан;

19.2.4.шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүсэлт гаргасан.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.