Jury

Тавдугаар бүлэг. Системийн дүрэм

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 24 дүгээр зүйл. Систем, системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Монголбанк дараахь асуудлаар системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгуулах арга хэмжээ авна:

24.1.1.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;

24.1.2.оролцогчийн ашиг сонирхлыг хамгаалах;

24.1.3.системд оролцох этгээдийн эрхийг хамгаалах;

24.1.4.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

24.2.Оператор доор дурдсанаас бусад тохиолдолд систем, системийн дүрэмд системийн бүтэц, үйл ажиллагаа, эсхүл удирдлагад нөлөөлж болохуйц нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно:

24.2.1.Монголбанкнаас бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр зөвшөөрөл авсан;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.2.2.Монголбанкнаас бичгээр, эсхүл энэ хуулийн 24.2.1-д заасан цахим хэлбэрээр зөвшөөрөл авсны дараа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн өмнө оролцогчид мэдэгдсэн.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.3.Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор системд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг операторт өгч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 24.2.2-т хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.