1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл авах, зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014-01-09-нд батлагдсан, 44 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2014-01-09
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
Агуулга
44 зүйлНэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 5 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын өмчлөл
- 6 дугаар зүйлЗөвшөөрөл эзэмшигчид болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад тавих ерөнхий шаардлага
Хоёрдугаар бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаарх төрийн зохицуулалт
5 зүйлГуравдугаар бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл
5 зүйл- 12 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахад тавих шаардлага
- 13 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
- 14 дүгээр зүйлӨргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
- 15 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигчийн эрх
- 16 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах
Дөрөвдүгээр бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл
5 зүйл- 17 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авахад тавих шаардлага
- 18 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
- 19 дүгээр зүйлӨргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
- 20 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
- 21 дүгээр зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн хугацааг сунгах
Тавдугаар бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл
3 зүйлЗургаадугаар бүлэг Зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
10 зүйл- 25 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг
- 26 дугаар зүйлБайгаль орчныг хамгаалах
- 27 дугаар зүйлБайгаль орчныг хамгаалах талаар хайгуулын зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
- 28 дугаар зүйлБайгаль орчныг хамгаалах талаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
- 29 дүгээр зүйлБайгаль орчныг хамгаалах шинэчилсэн үнэлгээ, төлөвлөгөөг хянуулах
- 30 дугаар зүйлЭд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
- 31 дүгээр зүйлЭрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах
- 32 дугаар зүйлУурхайг хаах үед тавих шаардлага
- 33 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- 34 дүгээр зүйлМэдээ, тайлан гаргах
Долоодугаар бүлэг Зөвшөөрөл дуусгавар болох
3 зүйлНаймдугаар бүлэг Мэдээлэл, төлбөрийн хуваарилалт, нөхөн төлбөр
3 зүйлЕсдүгээр бүлэг Зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх
3 зүйлАравдугаар бүлэг Хариуцлага хүлээлгэх
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж
2.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Эмчилгээний зориулалтаар шавар, элсийг ашиглахтай холбогдсон харилцааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
3.3.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.