Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль нь 2018-06-21-нд батлагдсан, 31 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-17
Албан ёсны нэр
ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

31 зүйл

Хоёрдугаар бүлэг иргэний улсын бүртгэл

17 зүйл
  1. 5 дугаар зүйлИргэний улсын бүртгэл хөтлөх
  2. 6 дугаар зүйлТөрсний бүртгэл
  3. 7 дугаар зүйлГэрлэсний бүртгэл
  4. 8 дугаар зүйлГэрлэлт дуусгавар болсны бүртгэл
  5. 8¹ дүгээр зүйлГэрлэлт хүчин төгөлдөр бус болсны бүртгэл
  6. 9 дүгээр зүйлГэрлэлт сэргээсний бүртгэл
  7. 10 дугаар зүйлЭцэг /эх/ тогтоосны бүртгэл
  8. 11 дүгээр зүйлҮрчилсний бүртгэл
  9. 12 дугаар зүйлОвог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл
  10. 13 дугаар зүйлНас барсны бүртгэл
  11. 14 дүгээр зүйлХүйс өөрчлөгдсөний бүртгэл
  12. 15 дугаар зүйлБиеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээ/
  13. 16 дугаар зүйлИргэний үнэмлэх
  14. 17 дугаар зүйлҮндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт
  15. 18 дугаар зүйлИргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл
  16. 19 дүгээр зүйлШилжилт хөдөлгөөний бүртгэл
  17. 20 дугаар зүйлМонгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл

Тавдугаар бүлэг хүн ам, өрхийн болон сонгогчийн бүртгэл

2 зүйл
  1. 27 дугаар зүйлХүн ам, өрхийн бүртгэл
  2. 28 дугаар зүйлСонгогчийн бүртгэл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний улсын бүртгэл хөтлөх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж

2.1.Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдох харилцааг Харьяатын тухай хуулиар, гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух, зорчих, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус зохицуулна.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад Монгол Улсын иргэн болон тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж, зорчиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.