Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Даатгалын тухай хууль

Даатгалын тухай хууль нь 2004-04-30-нд батлагдсан, 88 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 16 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-07
Албан ёсны нэр
ДААТГАЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

88 зүйл

Тавдугаар бүлэг Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих хяналт

1 зүйл
  1. 21 дүгээр зүйлДаатгагч хөрөнгөө шилжүүлэхэд тавих хяналт

Арванхоёрдугаар бүлэг Нэрэнд хяналт тавих

1 зүйл
  1. 60 дугаар зүйл"Даатгал" гэсэн нэр томъёог хэрэглэхийг хязгаарлах

Арвантавдугаар бүлэг Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх, нэгтгэх

1 зүйл
  1. 75 дугаар зүйлДаатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж

2.1.Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.2.Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

3.3.Даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн эрх зүйн байдлыг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар зохицуулна.

3.4.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.5.Малын индексжүүлсэн даатгалын харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.6.Даатгалын үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулийн 3.1-3.5-д зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

/Энэ хэсэг болон хэсгийн дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.