Jury

Гуравдугаар бүлэг. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 12 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, бүртгэлээс хасах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Зөвлөлийн ажлын алба мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд /цаашид "хуулийн этгээд" гэх/-ээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.6-д заасан төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд бүртгэж, хариу мэдэгдэнэ:

12.1.1.хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл;

12.1.2.хуулийн этгээдийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

12.1.3.хуулийн этгээдийн эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.

12.2.Зөвлөлийн ажлын алба нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр гэрээ байгуулах бөгөөд уг гэрээний загварыг Зөвлөл батална.

12.3.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр, эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.

12.4.Зөвлөлийн ажлын алба нь бүртгэлтэй хуулийн этгээдийг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:

12.4.1.хуулийн этгээд нь виртуал бүсэд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлээгүй;

12.4.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн;

12.4.3.гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;

12.4.4.Иргэний хуулийн 32.1-д заасны дагуу татан буулгасан.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.