1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтворжуулах татварын орчныг тогтоох, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хөрөнгө оруулалтын тухай хууль
Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 2013-10-03-нд батлагдсан, 29 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 15 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2013-10-03
- Мөрдөж эхэлсэн
- 2013-11-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-19
- Албан ёсны нэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ
Агуулга
29 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгаа
2 зүйлГуравдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх
4 зүйл- 8 дугаар зүйлХөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 8¹ дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 9 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
- 9¹ дүгээр зүйлХөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
Дөрөвдүгээр бүлэг Хөрөнгө оруулалтын дэмжлэг
3 зүйлТавдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах
8 зүйл- 13 дугаар зүйлТатварын хувь, хэмжээг тогтворжуулах
- 14 дүгээр зүйлТогтворжуулах татварын төрөл
- 15 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ
- 16 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур, хугацаа
- 17 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах
- 18 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ олгох
- 19 дүгээр зүйлТогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох
- 20 дугаар зүйлХөрөнгө оруулалтын гэрээ
Зургаадугаар бүлэг Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх
2 зүйлДолоодугаар бүлэг хөрөнгө оруулагчийн гомдол, маргааныг шийдвэрлэх
2 зүйлНаймдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж
2.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.