Jury

Хоёрдугаар бүлэг иргэний улсын бүртгэл

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 20 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

20.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан байгууллага Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг хийсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан системийг ашиглан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяалал сэргээн тогтоосны бүртгэлийг хөтөлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.