Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 31 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүсэх үр дагавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

31.1.Хороо энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд уг шийдвэрт дараах зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

31.1.1.шийдвэрийн үндэслэл;

31.1.2.шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа;

31.1.3.шийдвэр гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, даалгавар, албан шаардлага.

31.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон нь тухайн хуулийн этгээдээс бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг дуусгавар болгох буюу уг гэрээ, хэлцлээр хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

31.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Хороо зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.