Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь 2013-05-24-нд батлагдсан, 94 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 12 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-20
Албан ёсны нэр
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Агуулга

94 зүйл

Хоёрдугаар бүлэг Үнэт цаас гаргах, арилжих

19 зүйл
  1. 5 дугаар зүйлҮнэт цаас
  2. 6 дугаар зүйлҮнэт цаас гаргах
  3. 7 дугаар зүйлҮнэт цаас гаргагч
  4. 8 дугаар зүйлНийтэд санал болгон үнэт цаас гаргах журам
  5. 9 дүгээр зүйлҮнэт цаасыг бүртгэх, нийтэд санал болгохыг зөвшөөрөх
  6. 10 дугаар зүйлҮнэт цаасны танилцуулга
  7. 11 дүгээр зүйлҮнэт цаасыг нийтэд санал болгох
  8. 12 дугаар зүйлҮнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах, тайлагнах
  9. 13 дугаар зүйлХадгаламжийн бичиг
  10. 14 дүгээр зүйлМонгол Улсын хадгаламжийн бичиг
  11. 15 дугаар зүйлГадаад улсын хадгаламжийн бичиг
  12. 16 дугаар зүйлКомпанийн өрийн хэрэгсэл
  13. 16¹ дүгээр зүйлОлон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл
  14. 17 дугаар зүйлХөрөнгийн биржид бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах
  15. 18 дугаар зүйлГадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах
  16. 19 дүгээр зүйлҮүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих
  17. 19¹ дүгээр зүйлБанкнаас үнэт цаасны зах зээлд гаргасан хадгаламжийн сертификат арилжих
  18. 20 дугаар зүйлҮнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг
  19. 21 дүгээр зүйлҮнэт цаас гаргагчтай холбоотой мэдээлэл шаардах, нэхэмжлэл гаргах

Гуравдугаар бүлэг Компанийн хувьцааг бүхэлд нь буюу түүний хяналтын багцыг худалдан авах

2 зүйл
  1. 22 дугаар зүйлКомпанийн хувьцааг худалдан авах санал гаргах
  2. 23 дугаар зүйлКомпанийн хувьцааг худалдан авах ажиллагаа

Дөрөвдүгээр бүлэг Зохицуулалттай үйл ажиллагаа

32 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг. Нийтлэг зохицуулалт

  1. 24 дүгээр зүйлЗохицуулалттай үйл ажиллагаа
  2. 25 дугаар зүйлЗохицуулалттай үйл ажиллагааны зарчим
  3. 26 дугаар зүйлЗохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм

Хоёрдугаар дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх

  1. 27 дугаар зүйлТусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах
  2. 28 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгох
  3. 29 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
  4. 30 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
  5. 31 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүсэх үр дагавар
  6. 32 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосонтой холбоотой Хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  7. 33 дугаар зүйлБүртгэлийн үндсэн дээр эрхлэх зохицуулалттай үйл ажиллагаа
  8. 34 дүгээр зүйлГомдол гаргах эрх

Гуравдугаар дэд бүлэг. Мэргэжилтэнд эрх олгох

  1. 35 дугаар зүйлМэргэжилтэнд эрх олгох

Дөрөвдүгээр дэд бүлэг. Зохицуулалттай үйл ажиллагааны төрөл

  1. 36 дугаар зүйлҮнэт цаасны брокерийн үйл ажиллагаа
  2. 37 дугаар зүйлҮнэт цаасны дилерийн үйл ажиллагаа
  3. 38 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа
  4. 39 дүгээр зүйлҮнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа
  5. 40 дүгээр зүйлҮнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа
  6. 41 дүгээр зүйлАндеррайтерийн үйл ажиллагаа
  7. 42 дугаар зүйлҮнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа
  8. 43 дугаар зүйлҮнэт цаасны клирингийн үйл ажиллагаа
  9. 44 дүгээр зүйлҮнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа
  10. 45 дугаар зүйлҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа
  11. 46 дугаар зүйлКастодианы үйл ажиллагаа
  12. 47 дугаар зүйлҮнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа
  13. 48 дугаар зүйлҮнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцох
  14. 49 дүгээр зүйлҮнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага
  15. 50 дугаар зүйлСанхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа
  16. 50¹ дүгээр зүйлХувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа
  17. 51 дүгээр зүйлЗохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэх

Тавдугаар дэд бүлэг. Нягтлан бодох бүртгэл, аудит

  1. 52 дугаар зүйлНягтлан бодох бүртгэл хөтлөх
  2. 53 дугаар зүйлАудит
  3. 54 дүгээр зүйлАудитын шалгалт

Зургадугаар бүлэг Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт

15 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт

  1. 61 дүгээр зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
  2. 62 дугаар зүйлҮнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага
  3. 63 дугаар зүйлХорооны бүрэн эрх
  4. 64 дүгээр зүйлГадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах
  5. 65 дугаар зүйлЗөвлөмж гаргах
  6. 66 дугаар зүйлДаалгавар өгөх
  7. 67 дугаар зүйлЗохицуулалттай этгээдийн бүртгэл
  8. 68 дугаар зүйлТохиромжтой этгээдийг тодорхойлох

Хоёрдугаар дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага

  1. 69 дүгээр зүйлӨөрийгөө зохицуулах байгууллага
  2. 70 дугаар зүйлӨөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх
  3. 71 дүгээр зүйлӨөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх
  4. 72 дугаар зүйлӨөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журам
  5. 73 дугаар зүйлӨөрийгөө зохицуулах байгууллагын удирдлага, зохион байгуулалт
  6. 74 дүгээр зүйлӨөрийгөө зохицуулах байгууллага болон Хороо хоорондын харилцаа
  7. 75 дугаар зүйлӨөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

Долдугаар бүлэг Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа

6 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг. Дотоод мэдээлэл эзэмшигчид хориглох үйл ажиллагаа

  1. 76 дугаар зүйлДотоод мэдээлэл
  2. 77 дугаар зүйлДотоод мэдээлэл эзэмшигч
  3. 78 дугаар зүйлДотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохыг хориглох
  4. 79 дүгээр зүйлДотоод мэдээллийг нийтэд мэдээлэх

Хоёрдугаар дэд бүлэг. Зах зээлийг урвуулан ашиглах

  1. 80 дугаар зүйлЗах зээлийг урвуулан ашиглахыг хориглох
  2. 81 дүгээр зүйлХохирлыг нөхөн төлөх үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална.

2 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж

2.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

3.3.Бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.4.Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.5.Засгийн газраас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.