/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Цагдаагийн албаны тухай хууль
Цагдаагийн албаны тухай хууль нь 2017-02-09-нд батлагдсан, 98 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2017-02-09
- Мөрдөж эхэлсэн
- 2017-03-02
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-04
- Албан ёсны нэр
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ
Оршил
Агуулга
98 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
9 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлЦагдаагийн албаны хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлЦагдаагийн алба
- 5 дугаар зүйлЦагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчим
- 6 дугаар зүйлЦагдаагийн байгууллагын тогтолцоо
- 7 дугаар зүйлНутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага
- 8 дугаар зүйлЦагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэг
- 9 дүгээр зүйлЦагдаагийн тангараг
Хоёрдугаар бүлэг Цагдаагийн байгууллагын чиг үүрэг
10 зүйл- 10 дугаар зүйлГэмт хэрэгтэй тэмцэх
- 11 дүгээр зүйлНийтийн хэв журам хамгаалах
- 12 дугаар зүйлОлон нийтийн аюулгүй байдлыг хангах
- 13 дугаар зүйлЗахиргааны хяналт тавих
- 14 дүгээр зүйлЦагдаагийн төв байгууллагын үүрэг
- 15 дугаар зүйлНутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг
- 16 дугаар зүйлЗасгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагатай харилцах
- 17 дугаар зүйлЦагдаагийн албаны сургалтын байгууллага
- 18 дугаар зүйлСудалгааны төв
- 19 дүгээр зүйлЦагдаагийн байгууллагын байршил
Гуравдугаар бүлэг Цагдаагийн байгууллагын удирдлага, түүний бүрэн эрх
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам
25 зүйл- 22 дугаар зүйлЦагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
- 23 дугаар зүйлШаардлага тавих
- 24 дүгээр зүйлТайлбар авах
- 25 дугаар зүйлХүний бичиг баримт шалгах
- 26 дугаар зүйлТүр саатуулах
- 27 дугаар зүйлХуулийн этгээдийн баримт бичиг шалгах
- 28 дугаар зүйлОрон байр, бусад газарт нэвтрэн орох
- 29 дүгээр зүйлҮзлэг хийх
- 30 дугаар зүйлЭд зүйл, баримт бичиг түр хураан авах
- 31 дүгээр зүйлТээврийн хэрэгслийг зогсоож шалгах
- 32 дугаар зүйлСогтуурсан, мансуурсан байдлыг шалгах
- 33 дугаар зүйлТээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах
- 34 дүгээр зүйлТээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх
- 35 дугаар зүйлЗорчих хөдөлгөөнийг хязгаарлах
- 36 дугаар зүйлЗам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хаах
- 37 дугаар зүйлБиечилсэн судалгаа хийх
- 38 дугаар зүйлЭрэн сурвалжлах ажиллагаа
- 39 дүгээр зүйлМэдээллийг төлбөртэй авах
- 40 дүгээр зүйлНийтийн эмх замбараагүй байдлын үед авах арга хэмжээ
- 41 дүгээр зүйлСогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох
- 42 дугаар зүйлСогтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
- 43 дугаар зүйлБүлэг хүмүүсийг тараах
- 44 дүгээр зүйлЖагсаал, цуглааныг албадан тараах
- 45 дугаар зүйлГамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм сахиулах
- 46 дугаар зүйлГэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох
Тавдугаар бүлэг Албадлагын арга хэмжээ хэрэглэх
12 зүйл- 47 дугаар зүйлАлбадлагын арга хэмжээ хэрэглэх
- 48 дугаар зүйлАлбадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах нийтлэг шаардлага
- 49 дүгээр зүйлБиеийн хүч хэрэглэх
- 50 дугаар зүйлТусгай хэрэгслийн төрөл
- 51 дүгээр зүйлНэг бүрийн тусгай хэрэгсэл
- 52 дугаар зүйлНэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
- 53 дугаар зүйлОлон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
- 54 дүгээр зүйлОлон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
- 55 дугаар зүйлТээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх
- 56 дугаар зүйлАлбаны нохой ашиглах
- 57 дугаар зүйлГалт зэвсэг хэрэглэх үндэслэл
- 58 дугаар зүйлГалт зэвсэг хэрэглэх
Зургадугаар бүлэг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай, аюулгүй байдлыг хангах
3 зүйлДолдугаар бүлэг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний хяналт, олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа
4 зүйлНаймдугаар бүлэг Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал
27 зүйл- 66 дугаар зүйлЦагдаагийн албан тушаалд тавигдах шаардлага
- 67 дугаар зүйлЦагдаагийн албан тушаалд томилох
- 68 дугаар зүйлЦагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг
- 69 дүгээр зүйлЦагдаагийн алба хаагчид хориглох зүйл
- 70 дугаар зүйлТуршилтын хугацаа тогтоох
- 71 дүгээр зүйлАжлын байрны тодорхойлолт
- 72 дугаар зүйлЦагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх
- 73 дугаар зүйлЦагдаагийн цол
- 74 дүгээр зүйлЦагдаагийн цол олгох болзол
- 75 дугаар зүйлЦагдаагийн цол олгох
- 76 дугаар зүйлДүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах
- 77 дугаар зүйлЦагдаагийн албанаас түр чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх
- 78 дугаар зүйлЦагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх
- 79 дүгээр зүйлАлбан тушаал дэвшүүлэх, бууруулах
- 80 дугаар зүйлБүрэн эрхийг түдгэлзүүлэх
- 81 дүгээр зүйлЦагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага
- 82 дугаар зүйлАлбанаас халах
- 83 дугаар зүйлАлба хаагчийн баталгаа
- 84 дүгээр зүйлУлс төрийн баталгаа
- 85 дугаар зүйлХууль зүйн баталгаа
- 86 дугаар зүйлНийгмийн баталгаа
- 87 дугаар зүйлЭдийн засгийн баталгаа
- 88 дугаар зүйлЦагдаагийн алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг, дүрэмт хувцас
- 89 дүгээр зүйлБусад баталгаа
- 90 дүгээр зүйлЭэлжийн амралт
- 91 дүгээр зүйлЦагдаагийн алба хаагчийн алба хаах нас
- 92 дугаар зүйлЦагдаагийн алба хаагчийн шагнал, урамшил
Есдүгээр бүлэг Цагдаагийн байгууллагын санхүүжилт
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Цагдаагийн албаны хууль тогтоомж
2.1.Цагдаагийн албаны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гэмт хэрэгтэй тэмцэх" гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;
3.1.2."нийтийн хэв журам хамгаалах" гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг;
3.1.3."олон нийтийн аюулгүй байдлыг хангах" гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг;
3.1.4."үндэслэл бүхий сэжиг" гэж цагдаагийн алба хаагч өөрт ил болсон тодорхой үйл явдал, мэдээ баримт, тухайн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, сэжигтэй хүн, хуулийн этгээдийн байдал, үйл ажиллагаа зэргийг үнэлэн энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэх дүгнэлтэд хүрэх нөхцөл байдлыг;
3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж цагдаагийн алба хаагчийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач, зээг;
3.1.6."биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.