/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.1.Цахим бизнес эрхлэгч хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн цахим үйлчилгээ, танилт, нэвтрэлтийн системийг ашиглаж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.2.Цахим бизнес эрхлэгчийн бүртгэлд бүртгэгдсэн нь Монгол Улсын иргэншил, виз, визийн зөвшөөрөл, хилээр нэвтрэх, оршин суух, цагаачлах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг үүсгэхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.Цахим бизнес эрхлэгчид давхцахгүй бүртгэлийн дугаар олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.4.Цахим бизнес эрхлэгчийг бүртгэхэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагын дагуу эрсдэлд суурилсан таньж мэдэх ажиллагаа хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.5.Цахим бизнес эрхлэгчийн бүртгэл хөтлөх, бүртгэлийн дугаар олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./