Jury

Зургадугаар бүлэг. Төсвийн хэрэгжилт, гүйцэтгэл

Төсвийн тухай хууль 35 дугаар зүйл. Төрийн сангийн нэгдсэн данс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

35.1.Санхүүгийн хөрөнгийг Монголбанкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана.

35.2.Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна.

35.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.

35.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.5.Банкинд төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур нээсэн төсвийн байгууллагын дансанд тухайн шатны төрийн сан болон төрийн аудитын байгууллага үзлэг, хяналт хийн, энэ хуулийн 35.3-т заасан зөвшөөрөлгүйгээр нээсэн дансыг хаалгах, хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд татан төвлөрүүлнэ.

35.6.Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх, түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанктай хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.