Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 27 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Нийтийн мэдээллийн сан дараах төрөлтэй байна:

27.1.1.суурь мэдээллийн сан;

27.1.2.төрөлжсөн мэдээллийн сан;

27.1.3.байгууллагын мэдээллийн сан.

27.2.Суурь мэдээллийн санг хуулиар эрх олгогдсон байгууллага хуульд заасны дагуу үүсгэн бүрдүүлэх бөгөөд уг мэдээллийн сан нь анхдагч эх сурвалж байна.

27.3.Суурь мэдээллийн санд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6, 7, 8 дугаар зүйл, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэдээллийн сан хамаарна.

27.4.Суурь мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн, эсхүл мэдээлэл хариуцагчаас хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрөлжсөн мэдээллийн санг үүсгэнэ.

27.5.Байгууллагын мэдээллийн санд суурь болон төрөлжсөн мэдээллийн сан хамаарахгүй, мэдээлэл хариуцагчийн дотоод үйл ажиллагаанд зориулсан мэдээллийн сан хамаарна.

27.6.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сантай давхардуулан мэдээллийн сан үүсгэхийг хориглоно.

27.7.Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулна.

27.8.Мэдээлэл хариуцагч суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах тухай бүр цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

27.9.Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл, бүртгүүлэх журмыг Засгийн газар батална.

27.10.Цахим хэлбэрээр үүсгэх нийтийн мэдээллийн сан нь нэгдсэн ангилал, код, тайлбартай байна.

27.11.Мэдээллийн хариуцагчийн захиалгаар хөгжүүлсэн, шинэчилсэн нийтийн мэдээллийн сан, түүний өгөгдөл, өгөгдлийн бүтэц, үйлдлийн болон хандалтын бүртгэл, хандалтын эрх, нөөц хуулбар нь тухайн мэдээлэл хариуцагчийн эзэмшилд байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.12.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сан нь үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд бүртгэлийн хамгаалалттай технологийг ашиглана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Нэгдсэн ангилал, кодын тайлбар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.