Jury

Зургадугаар бүлэг. Мэдээллийн сан, шуурхай алба

Жолоочийн даатгалын тухай хууль 24 дүгээр зүйл. Жолоочийн даатгалын мэдээллийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Жолоочийн даатгалын мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/ нь Даатгалын тухай хуулийн 12¹.3.1-д заасан албан журмын даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл хэсэг байх бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн мэдээллийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан мэдээллийн сан байна.

24.2.Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна.

24.3.Мэдээллийн сангийн мэдээлэл нь нээлттэй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд мэдээллийн сан ньНийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан үндсэн систем болон даатгагчийн мэдээллийн системтэй мэдээлэл солилцдог байна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.4.Даатгалын тухай хуулийн 12¹ дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбооны гишүүн, даатгагч, даатгуулагч өөртэй нь холбоотой мэдээллийг, түүнчлэн жолоочийн даатгалтай холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийн сангийн мэдээллийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

24.5.Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад тохиолдолд мэдээллийн сангийн мэдээллийг төлбөртэй ашиглуулна.

24.6.Мэдээллийн сангийн мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтоох ба орлогыг нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.