Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ · ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Хууль тогтоомжийн тухай хууль

Хууль тогтоомжийн тухай хууль нь 2015-05-29-нд батлагдсан, 57 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 13 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-06-27.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-17
Албан ёсны нэр
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Агуулга

57 зүйл

Гуравдугаар бүлэг Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах

15 зүйл
  1. 8 дугаар зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шат
  2. 9 дүгээр зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах
  3. 10 дугаар зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр
  4. 11 дүгээр зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх
  5. 12 дугаар зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах
  6. 13 дугаар зүйлХууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах
  7. 14 дүгээр зүйлХууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах
  8. 15 дугаар зүйлХууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг батлах
  9. 16 дугаар зүйлХууль тогтоомжийн төсөл боловсруулах
  10. 17 дугаар зүйлХууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх
  11. 18 дугаар зүйлХууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох
  12. 19 дүгээр зүйлХууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх
  13. 19¹ дүгээр зүйлЯаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хууль зүйн дүгнэлт хийх
  14. 20 дугаар зүйлЗасгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
  15. 21 дүгээр зүйлЕрөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газрын санал, дүгнэлтийг авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

Дөрөвдүгээр бүлэг Хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавих шаардлага

15 зүйл
  1. 22 дугаар зүйлХуулийн төслийн төрөл
  2. 23 дугаар зүйлАнхдагч хуулийн төсөл
  3. 24 дүгээр зүйлХуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
  4. 25 дугаар зүйлХуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  5. 26 дугаар зүйлБагц хуулийн төсөл
  6. 26¹ дүгээр зүйлХууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
  7. 27 дугаар зүйлХуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт
  8. 27¹ дүгээр зүйлХуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад тавих шаардлага
  9. 28 дугаар зүйлХуулийн төслийн бүтэц, хэлбэр
  10. 29 дүгээр зүйлХуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага
  11. 30 дугаар зүйлХуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага
  12. 31 дүгээр зүйлХуулийн төсөлд товчлол хэрэглэх
  13. 32 дугаар зүйлХуулийн төсөлд эшлэл хэрэглэх
  14. 33 дугаар зүйлХуулийн төслийн танилцуулга
  15. 34 дүгээр зүйлОлон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

Зургаадугаар бүлэг Хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах

2 зүйл
  1. 38 дугаар зүйлХууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах
  2. 39 дүгээр зүйлТөрийн байгууллагаас санал авах

Арваннэгдүгээр бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 53 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."хууль санаачлагч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;

2.1.2."хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.1.3."хуулийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн эх бичвэрийг;

2.1.4."Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг.

/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

/Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.1.Энэ хууль нь хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.