Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нийтийн мэдээллийн дэд бүтэц

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 24 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нь хүн, хуулийн этгээдэд нийтийн мэдээлэл, төрийн болон бусад үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх хэрэгсэл байна.

24.2.Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээгээ төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан үзүүлнэ.

24.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загварыг Засгийн газар батална.

24.4.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Улсын бүртгэлийн ерөнхий хууль

    Заалт12.11

  3. Журам, жагсаалт, загвар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)"-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.