1.1.Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Жолоочийн даатгалын тухай хууль
Жолоочийн даатгалын тухай хууль нь 2011-10-06-нд батлагдсан, 29 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2011-10-06
- Мөрдөж эхэлсэн
- 2012-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
Агуулга
29 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Даатгалын гэрээ
2 зүйлГуравдугаар бүлэг Даатгалын үнэлгээ, хураамж
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Даатгалын тохиолдол, нөхөн төлбөр
9 зүйл- 12 дугаар зүйлДаатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
- 13 дугаар зүйлЖолоочийн хүлээх үүрэг
- 14 дүгээр зүйлХохирогчийн хүлээх үүрэг
- 15 дугаар зүйлДаатгагч, жолоочийн даатгалын сангийн эрх, үүрэг
- 16 дугаар зүйлДаатгалын тохиолдлыг шалгах
- 17 дугаар зүйлХохирлын хэмжээг тодорхойлох
- 18 дугаар зүйлЖолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох
- 19 дүгээр зүйлНөхөн төлбөр олгох
- 20 дугаар зүйлНөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
Тавдугаар бүлэг Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт
3 зүйлЗургадугаар бүлэг Мэдээллийн сан, шуурхай алба
2 зүйлДолдугаар бүлэг Мэдээллийн сан, шуурхай алба
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж
2.1.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид "жолоочийн даатгал" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.