Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Банкны тухай хууль

Банкны тухай хууль нь 2010-01-28-нд батлагдсан, 78 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 26 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
БАНКНЫ ТУХАЙ

Агуулга

78 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Банкны удирдлага, зохион байгуулалт

20 зүйл
  1. 29 дүгээр зүйлБанкны хувьцаа эзэмшигчдийн хурал
  2. 30 дугаар зүйлМонголбанкны санаачилгаар банкны хувь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай
  3. 31 дүгээр зүйлБанкны төлөөлөн удирдах зөвлөл
  4. 32 дугаар зүйлБанкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  5. 33 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
  6. 34 дүгээр зүйлБанкны гүйцэтгэх удирдлага

Нэгдүгээр дэд бүлэг. Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан

  1. 35 дугаар зүйлБанкны өөрийн хөрөнгө
  2. 36 дугаар зүйлБанкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох
  3. 36¹ дүгээр зүйлНөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуур
  4. 37 дугаар зүйлСанхүүгийн тайлан
  5. 38 дугаар зүйлБанкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх
  6. 39 дүгээр зүйлБанкны санхүүгийн тайлан, бусад шаардлагатай мэдээг тайлагнах
  7. 40 дүгээр зүйлСанхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах
  8. 41 дүгээр зүйлАудитын дүгнэлтийг санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагад мэдээлэх
  9. 42 дугаар зүйлТатвар төлөх

Хоёрдугаар дэд бүлэг. Хяналт шалгалт

  1. 43 дугаар зүйлБанкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх
  2. 44 дугаар зүйлНэгдсэн хяналт шалгалт хийх
  3. 45 дүгээр зүйлХолбогдох этгээд, банкны нэгдлийн бүртгэл
  4. 46 дугаар зүйлНэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл
  5. 46 дугаар зүйлБанкинд хүлээлгэх зарим албадлагын арга хэмжээ

Зургадугаар бүлэг Албадлагын арга хэмжээ

29 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг. Банкны тогтворжуулалт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө

  1. 47 дугаар зүйлБанкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө

Хоёрдугаар дэд бүлэг. "Урьдчилан сэргийлэх арга хэмжээ"

  1. 48 дугаар зүйлУрьдчилан сэргийлэх арга хэмжээ

Гуравдугаар дэд бүлэг. "Банкны нөхцөлт удирдлага"

  1. 49 дүгээр зүйлБанкны нөхцөлт удирдлага
  2. 50 дугаар зүйлБанкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх шийдвэр
  3. 51 дүгээр зүйлБүрэн эрхт төлөөлөгч томилох
  4. 52 дугаар зүйлБанкны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг

Дөрөвдүгээр дэд бүлэг. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ

  1. 53 дугаар зүйлБүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах эрх, зарчим
  2. 54 дүгээр зүйлБүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл, хүрээ
  3. 55 дугаар зүйлБанкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгсэл
  4. 56 дугаар зүйлБанкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх
  5. 57 дугаар зүйлБанкны актив, пассивыг шилжүүлэх
  6. 58 дугаар зүйлТусгай зориулалтын банк байгуулах
  7. 59 дүгээр зүйлХувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх
  8. 60 дугаар зүйлӨр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх
  9. 61 дүгээр зүйлБүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр
  10. 62 дугаар зүйлБанкны тогтворжуулалтын сан
  11. 63 дугаар зүйлСангийн хөрөнгө, өр төлбөр
  12. 64 дүгээр зүйлБанкнаас сангийн хөрөнгийг бүрдүүлэх онцгой төлбөр
  13. 65 дугаар зүйлГадаад хамтын ажиллагаа
  14. 66 дугаар зүйлҮйл ажиллагааг түр түдгэлзүүлэх
  15. 67 дугаар зүйлБүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох

Тавдугаар дэд бүлэг. Банкийг татан буулгах

  1. 68 дугаар зүйлБанкны эрх хүлээн авагчийг томилох
  2. 69 дүгээр зүйлБанкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх
  3. 70 дугаар зүйлБанкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл
  4. 71 дүгээр зүйлМэдэгдэл болон нэхэмжлэл хүргүүлэх
  5. 72 дугаар зүйлХүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл
  6. 73 дугаар зүйлТөлбөр барагдуулах дараалал
  7. 74 дүгээр зүйлБанкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах
  8. 75 дугаар зүйлЭрх зүйн хамгаалалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Банкны тухай хууль тогтоомж

2.1.Банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2¹ дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2¹.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2¹.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах зөвшөөрөл олгох, үүсгэн байгуулах болон хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.