Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль нь 1999-07-01-нд батлагдсан, 45 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2020-01-10.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ

Оршил

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Агуулга

45 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэрийн дагуу сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх нөхцөл, журмыг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль тогтоомж

2.1.Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх зарчим

3.1.Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална.

3.2.Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие махбодийг тарчлаан зовоох буюу сэтгэл санааны дарамтад оруулахыг хориглоно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.