Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Прокурорын тухай хууль

Прокурорын тухай хууль нь 2017-06-09-нд батлагдсан, 70 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-13
Албан ёсны нэр
ПРОКУРОРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

70 зүйл

Хоёрдугаар бүлэг Прокурорын үйл ажиллагаа

15 зүйл
  1. 11 дүгээр зүйлЗөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт
  2. 12 дугаар зүйлЗөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорын бүрэн эрх
  3. 13 дугаар зүйлЗөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр
  4. 14 дүгээр зүйлХэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт
  5. 15 дугаар зүйлХэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих прокурорын бүрэн эрх
  6. 16 дугаар зүйлХэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих прокурорын хяналтын арга хэлбэр
  7. 17 дугаар зүйлПрокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох
  8. 18 дугаар зүйлЗөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох
  9. 19 дүгээр зүйлЭрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох
  10. 20 дугаар зүйлТөр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
  11. 21 дүгээр зүйлШүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх
  12. 22 дугаар зүйлЯл эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
  13. 23 дугаар зүйлЯл эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх
  14. 24 дүгээр зүйлЯл эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих арга хэлбэр
  15. 25 дугаар зүйлМөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Прокурорын хууль тогтоомж

2.1.Прокурорын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Прокурорын үйл ажиллагааны зарчим

3.1.Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:

3.1.1.хуулийг нэг мөр хэрэглэх;

3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;

3.1.3.нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;

3.1.4.хараат бус, бие даасан байх;

3.1.5.ил тод, нээлттэй байх.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.