1.1.Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сан (цаашид "Сан" гэх)-г байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, Сангийн өгөөжийг хуваарилах, Сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ирээдүйн өв сангийн тухай хууль
Ирээдүйн өв сангийн тухай хууль нь 2016-02-05-нд батлагдсан, 34 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-05-16.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-02-05
- Мөрдөж эхэлсэн
- 2017-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ
Агуулга
34 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Сангийн эх үүсвэр, зарцуулалт
4 зүйлГуравдугаар бүлэг Сангийн хөрөнгийн удирдлага
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Сангийн засаглал
5 зүйлТавдугаар бүлэг Корпораци, түүний үйл ажиллагаа
9 зүйл- 18 дугаар зүйлКорпораци
- 19 дүгээр зүйлКорпорацийн үйл ажиллагаа
- 20 дугаар зүйлНэр дэвшүүлэх хороо
- 21 дүгээр зүйлУдирдах зөвлөл
- 22 дугаар зүйлУдирдах зөвлөлийн бүрэн эрх
- 23 дугаар зүйлУдирдах зөвлөлийн хуралдаан
- 24 дүгээр зүйлУдирдах зөвлөлийн дэргэдэх хороод
- 25 дугаар зүйлКорпорацийн гүйцэтгэх удирдлага
- 26 дугаар зүйлХойшлуулшгүй арга хэмжээ
Зургадугаар бүлэг Тайлагнал, ил тод байдал, хяналт
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж
2.1.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Үндэсний баялгийн сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Сантай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар, нийтлэг харилцааг бусад хуулиар зохицуулна.
3.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.