Jury

Арван долдугаар бүлэг. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 162 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

162.1.Шийдвэр гүйцэтгэгч нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавина.

162.2.Ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулсан байгууллага шийдвэр гүйцэтгэгчид бүх талын дэмжлэг үзүүлнэ.

162.3.Шийдвэр гүйцэтгэгч ялтны ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн ялын тооцоог үнэн зөв хийх, ял эдлэхээс зайлсхийсэн нөхцөл байдлыг шалган тогтоох, ялтны хувийн хэргийг хөтлөх үүрэгтэй.

162.4.Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина.

162.5.Ялтныг ажиллуулах ажлын байр тухайн тойрогт байхгүй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаан байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, прокурорт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

162.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэрт оршин суух ялтны ял эдлүүлэх ажиллагаанд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавих бөгөөд ял эдлүүлэх ажиллагааны талаар 30 хоног тутам шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.