Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль нь 2011-12-23-нд батлагдсан, 81 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 57 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Баталсан газар
Төрийн ордон,Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-11
Албан ёсны нэр
ТӨСВИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

81 зүйл

Гуравдугаар бүлэг Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

16 зүйл
  1. 9 дүгээр зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
  2. 10 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
  3. 11 дүгээр зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
  4. 11¹ дүгээр зүйлЭдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
  5. 11² дугаар зүйлЭдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
  6. 12 дугаар зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
  7. 12¹ дүгээр зүйлҮндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
  8. 12² дугаар зүйлЭдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
  9. 13 дугаар зүйлХөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
  10. 14 дүгээр зүйлТөсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрх
  11. 15 дугаар зүйлТөсвийн төвлөрүүлэн захирагч, түүний бүрэн эрх
  12. 16 дугаар зүйлТөсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх
  13. 17 дугаар зүйлТөсвийн байгууллага
  14. 18 дугаар зүйлТусгай сан
  15. 19 дүгээр зүйлТөсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх
  16. 20 дугаар зүйлСанхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо

Есдүгээр бүлэг Орон нутгийн төсвийн харилцаа

13 зүйл
  1. 56 дугаар зүйлТөсвийн шатлал хоорондын харилцаа
  2. 57 дугаар зүйлОрон нутгийн төсөв
  3. 58 дугаар зүйлОрон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх
  4. 59 дүгээр зүйлОрон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
  5. 60 дугаар зүйлОрон нутгийн хөгжлийн сан
  6. 61 дүгээр зүйлЗасгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх
  7. 62 дугаар зүйлОрон нутгийн хэрэгцээнд зориулж өр үүсгэх
  8. 63 дугаар зүйлОрон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах
  9. 64 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлийн бүрэн эрх
  10. 65 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн бүрэн эрх
  11. 66 дугаар зүйлСум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн бүрэн эрх
  12. 67 дугаар зүйлОрон нутгийн төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх
  13. 68 дугаар зүйлОрон нутгийн төсөв батлах

Аравдугаар бүлэг Хяналт, шалгалт

1 зүйл
  1. 69 дүгээр зүйлДотоод аудит

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.2.Энэ хуульд заасан хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй.

3.3.Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй.

3.4.Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.

3.5.Засгийн газар, орон нутаг өр үүсгэх замаар зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, дамжуулан зээлдүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.