/Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.1.Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргаж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.2.Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнахтай холбогдох журмыг Төв банк /Монголбанк/ болон Хадгаламжийн даатгалын корпорацийн саналыг харгалзан Хороо батална.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
19¹.3.Банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргахдаа Төв банк /Монголбанк/-ны санал, дүгнэлтийг гаргуулж, Хороонд ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./