Jury

Хоёрдугаар бүлэг. Үнэт цаас гаргах, арилжих

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 17 дугаар зүйл. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй компани нийт гаргасан үнэт цаас болон түүнд суурилсан хадгаламжийн бичгийн тодорхой хувийг гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгүүлэн арилжиж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан компани гадаад улсад үнэт цаас гаргахдаа Хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн журмыг Хороо тогтооно.

17.3.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад үнэт цаас гаргах, эсхүл гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.