Jury

Зургадугаар бүлэг. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт. Нэгдүгээр дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 68 дугаар зүйл. Тохиромжтой этгээдийг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

68.1.Хороо дор дурдсан шалгуурыг хангасан этгээдийг тохиромжтой этгээд гэж тооцно:

68.1.1.тухайн үйл ажиллагаа, албан тушаалыг мэргэжлийн түвшинд шударгаар эрхлэх чадвартай байх;

68.1.2.хувь хүн бол мэргэжил, мэргэшил, туршлага, эрхэлж байсан ажил, албан тушаал, түүнтэй холбоотой хариуцлага хүлээж байсан эсэх, санхүүгийн болон ёс зүйн байдал нь уг албан тушаал эрхлэхэд тохиромжтой;

68.1.3.Хорооноос тогтоосон бусад нэмэлт шалгуур.

68.2.Хороо тохиромжтой этгээдийг тодорхойлохдоо дараах мэдээллийг үндэслэнэ:

68.2.1.тухайн этгээдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох баримт бичиг;

68.2.2.зохицуулалттай этгээдийн эрх бүхий албан тушаалтан, түүнийг албан ёсоор төлөөлж байгаа аливаа этгээдийн тухай мэдээлэл;

68.2.3.зохицуулалттай этгээд нь компанийн нэгдлийн гишүүн бол тухайн нэгдэлд хамаарах хуулийн этгээд, тэдгээрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтны тухай;

68.2.4.зохицуулалттай этгээд нь өөрийн үйл ажиллагааны дүрэм, журмыг тогтоосон, зүй зохистой дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны тухай;

68.2.5.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт мэдээлэл.

68.3.Зохицуулалттай этгээд нь компанийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн компанийн нэгдлийн бусад гишүүнээс шаардлагатай мэдээллийг шаардан гаргуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль

    Заалт4.1.13

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.