Jury

Хоёрдугаар бүлэг. Үнэт цаас гаргах, арилжих

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 5 дугаар зүйл. Үнэт цаас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

5.1.Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна:

5.1.1.хувьцаат компанийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/;

5.1.2.компанийн өрийн хэрэгсэл;

5.1.3.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.4.хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх;

5.1.5.хадгаламжийн бичиг;

5.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;

5.1.7.үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/;

5.1.8.энэ хуульд заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл;

5.1.9.энэ хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл.

5.1.10.Засгийн газар, аймаг, нийслэлийн үнэт цаас;
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.11.үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.12.олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл.
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан санхүүгийн хэрэгсэл энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй:

5.2.1.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;

5.2.2.үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрөөгүй үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.3.шилжүүлгийн болон энгийн вексель;

5.2.4.энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад хадгаламжийн сертификат;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.5.Банкны тухай хуулийн 15.2-т заасны дагуу банкнаас мөнгөний зах зээлд арилжихаар гаргаж байгаа нэг жил хүртэлх хугацаатай бусад санхүүгийн хэрэгсэл.

5.3.Энэ хуулийн 5.2.4-т заасан санхүүгийн хэрэгсэл нь хадгаламжийн бичигт хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.