Jury

Гуравдугаар дэд бүлэг. Мэргэжилтэнд эрх олгох

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 35 дугаар зүйл. Мэргэжилтэнд эрх олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

35.1.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд ажиллах мэргэжилтэн энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос эрх авсан байна.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.2.Мэргэжилтэнд олгох эрх нь эрхлэх ажил, үйлчилгээний төрөл, мэргэшлийн түвшнээс хамаарч тодорхой төрөл, зэрэглэлтэй байна.

35.3.Энэ хуулийн 35.2-т заасан төрөл, зэрэглэлийг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн холбоо болон өөрийгөө зохицуулах байгууллагын саналыг харгалзан Хороо тогтооно.

35.4.Мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн иргэнд энэ хуулийн 35.5-д заасан Мэргэшлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 35.1-д заасан эрхийг олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.5.Мэргэшлийн шалгаруулалт, мэргэжилтэнд зориулсан үргэлжилсэн сургалтыг Мэргэшлийн зөвлөл эрхлэн гүйцэтгэх бөгөөд Мэргэшлийн зөвлөл нь есөн гишүүнтэй байна.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.6.Мэргэшлийн зөвлөлийн гишүүн нь холбогдох төрийн захиргааны байгууллага, өөрийгөө зохицуулах болон холбогдох мэргэжлийн байгууллагаас санал болгосон, санхүү, эдийн засаг, хууль зүйн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай этгээд байна.

35.7.Мэргэшлийн зөвлөлийн үйл ажиллагааны журам болон бүрэлдэхүүнийг томилох журмыг Хороо тогтооно.

35.8.Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Хорооны төлөөлөл байна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.9.Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо батална.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.