Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 69 дүгээр зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

69.1.Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ.

69.2.Энэ хуулийн 69.1-д заасан өөрийгөө зохицуулах байгууллага нь зохицуулалттай хуулийн этгээд болон энэ хуулийн 35.1-д заасан эрх авсан мэргэжилтнүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоох, гишүүдийнхээ чадавхыг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах үндсэн зорилго бүхий мэргэжлийн холбоо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны клирингийн байгууллага болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага байна.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

69.3.Тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд нь Хороонд бүртгэлтэй өөрийгөө зохицуулах байгууллагын гишүүн байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.