Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 72 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

72.1.Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журамд дараах зүйлийг тусгана:

72.1.1.гишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам;

72.1.2.гишүүд, тэдгээрийн ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрэм;

72.1.3.гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам;

72.1.4.өөрийгөө зохицуулах байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам;

72.1.5.гишүүдэд сургалт явуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах журам;

72.1.6.зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэлээлэл ашиглан арилжаанд оролцохоос урьдчилан сэргийлэх зэрэг шударга арилжааг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах журам;

72.1.7.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

72.2.Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд батламжлуулснаар хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.3.Энэ хуулийн 72.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон дүрэм, журмыг гишүүд нь заавал дагаж мөрдөнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.