Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 74 дүгээр зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллага болон Хороо хоорондын харилцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-24
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

74.1.Өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Хороонд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

74.2.Хороо шаардлагатай гэж үзвэл өөрийгөө зохицуулах байгууллага, түүний гишүүдийн эрх ашигт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө өөрийгөө зохицуулах байгууллагын болон бусад хөндлөнгийн шинжээчийн санал, дүгнэлтийг авч болно.

74.3.Өөрийгөө зохицуулах байгууллага нь дүрэм, журамд орсон өөрчлөлтийн талаар тухай бүр Хороонд мэдэгдэж, батламжлуулснаар тухайн өөрчлөлт нь хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

74.4.Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно.

74.5.Хороо хууль тогтоомж, Хорооноос тогтоосон дүрэм, журамд зааснаас бусад асуудлаар өөрийгөө зохицуулах байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.